ineemseglej amidartsgaay

hussen buhnee endees

Бид яагаад хэтрүүлж иддэг вэ?

2012 оны 01-р сарын 30 Нийтэлсэн smile

Хоол тэжээлээ өөрсдийн хүчээр олж авдаг байсан балар эртний үед хүмүүс таргалалт гэж юу болохыг бараг мэддэггүй байсан. Харин хөргөгчөө онгойлгоод л хүссэн зүйлээ авч идэх болсон өнөө үед жин нэмэх хандлага ихэсч байна. Бидний хоолоо хэтрүүлдэг шалтгаан, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар INEEMSEGLEJ AMIDARTSGAAY танд дараах зөвлөгөөг хүргэж байна.


Хэтрүүлж идэхийн шалтгаан
Илүүдэл жингээсээ болж шаналж байдаг зарим нэг нь эсэргүүцэж магадгүй ч нухацтай бодоод үзвэл бид бараг бүхэл өдөржингөө л ямар нэг юм идэж байдаг. Өглөөний цай, бага үдийн унд, өдрийн хоол, оройн хоолны өмнөх амттан, оройн хоол, хоолны дараах амттан гээд л ... Энэ тойргоос яаж гарах вэ? Хэрхэн зогсоох вэ? Харамсалтай нь үүнийг шууд зогсооход амаргүй, тиймээс эхний ээлжинд чухам яагаад, юунаас болж хэтрүүлж идээд байгаагаа мэдэх нь чухал.

Уйтгарласнаас болж
Энэ бол хэтрүүлж идэхийн хамгийн түгээмэл шалтгаануудын нэг. Хийх юмгүй уйдсан үед бодол санаа өөрийн эрхгүй идэх юман дээр төвлөрдөг. Өөрийгөө юугаар эрхлүүлэхээ бодохын сөхөөгүй гар чинь “удирдлагагүйгээр” хөргөгч рүү тэмүүлнэ. Ялангуяа ганцаараа зурагт үзэж суухдаа бүр их иддэг. Тэгээд хир их идсэнээ, ер нь юм идсэн эсэхээ ч анзаардаггүй.

Хэн нэгнийг, эсвэл ямар нэг зүйлийг хүлээж байх үе ч дээрхийн ижил. Тийм үед юун дээр ч анхаарлаа төвлөрүүлж болдоггүй учраас зүгээр л өөрийгөө саатуулахын тулд, цаг нөхцөөхийн тулд юм иддэг. Бас гэр бүл, хамаатан садны ямар нэг баяр, ажлын газрын хүний төрсөн өдөр гэх мэтийн уйтгартай арга хэмжээний үеэр ярих ч, хийх ч онц юм байхгүйгээс идэхээс өөрөөр өөрийгөө сатааруулах зүйл олддоггүй. Тиймээс дараагийн удаа үдэшлэг зохион байгуулахаар бол хиамны оронд олуулаа тоглож болохоор тоглоом худалдаж аваарай.

Бүгдийг хойш тавих дуршил буюу прокрастинаци
Өмнөх тохиолдлуудад их идэх нь цаг нөхцөөх арга байсан бол энэ удаад ямар нэг зүйлийг холдуулах хэрэгсэл болж өгдөг. Жишээ нь та ямар нэг хэцүү зүйл хийх гээд барьж авахаас зүрхшээгээд байгаа бол яг тэр үед завсарламаар, бас ямар нэг юм идмээр санагдана. Тэгээд жаахан юм идэж аваад овоо эрч хүчтэй болсон мэт санагдах ч ажил бас л нэг олигтой урагшилж өгөхгүй. Тэгээд бас л юм идмээр санагдана. Хийх дургүй ажлаа хийх гэж байгаа үед ч мөн иймэрхүү байдал ажиглагддаг.

Ганцаардал
Ганцаардал бол энэ хорвоогийн хамгийн уйтгартай зүйлүүдийн нэг бөгөөд зарим хүн идэвхтэй байж нөхцөл байдлыг өөрчилөхийг хичээдэг бол зарим нэг нь урсгалын дагуу хөвж, хувь заяатайгаа эвлэрэн хүмүүстэй харьцахаас юм идэхийг илүүд үзэх нь бий.

Стресс
Стресстэй байх үед, хэцүү асуудалтай тулгарсан, их ядарсан үед тайвширахад тийм ч амар байдаггүй. Ийм үед олон хүнд идэх юм тусладаг. Дээр хэлсэнчлэн юм идэх нь хэцүү асуудлаа түр зуур ч гэсэн мартагнаж, таашаал авах хамгийн хялбар арга. Спортоор хичээллэх, бассейнд явах, массаж хийлгэх, йогоор хичээллэх гээд эрүүл мэндэд тустай стресс тайлах өчнөөн олон зүйл байдаг ч эдгээр нь бүгд хүнээс хөлс хүч шаарддаг. Харин юм идэхэд хөргөгч рүүгээ очоод л болоо.

Сэтгэл хөдлөлөөс болж
Уйтгар гуниг, бухимдал, баяр хөөр, уур хилэн эд бүгд их идэх дуршилд зуучлагчид. Бид сэтгэл санааны дарамттай байх үедээ өөрсдийгөө өрөвдөж дутагдаад байгаа эерэг энергийг идэх юмаар нөхөхийг оролддог. Заримынх нь идэх дуршил баяр хөөртэй үед нь ч нэмэгддэг. Хэтэрхий мэдрэмтгий, сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүс өөрөөр тайвширч чаддаггүй, идэх дуршлаас хамааралтай байх нь элбэг.

Сексийн асуудал
Секс бол хүмүүсийн чухал хэрэгцээний нэг. Сексийн асуудалд хамтрагч байхгүй гэдгээс гадна дур ханахгүй байх, гомдол, өвдөлт гэх мэтчилэн олон зүйл хамаарна. Хэрвээ сексийн хэрэгцээ хангагдахгүй бол бид таашаал авах өөр арга хайж эхлэх бөгөөд энд хамгийн түрүүнд бас л идэх юм тус болох нь элбэг. Харамсалтай нь түүнээс авах баяр баясал нь түр зуурынх, харин үр дагавар нь жин нэмэгдэх.

Их идэх шалтгаан тэгээд яг юу нь вэ?
Та юм идсэнээрээ таашаал авч байж болох ч үнэн хэрэг дээрээ амьдралд чинь дутагдаад байгаа ямар нэг зүйлийг нөхөж байгаа хэрэг. Тиймээс хамгийн түрүүнд үүний шалтгааныг, чухам юу дутагдаж байгаа, юуг идэх юмаар солиод байгаагаа олж мэдэх зайлшгүй шаардлагатай.

Идэх юмаа юугаар орлуулах вэ?
Учир шалтгаанаа олж тогтоосон бол идэх дуршлаа орлуулж болох өөр арга хай. Шууд гурваас доошгүй хувилбар бодож олох хэрэгтэй. Жишээ нь ажлаасаа сатаарахын тулд юм иддэг зуршлынхаа оронд ус уух, юм унших, хүзүүний дасгал хийх, хамт ажиллагсадтайгаа дэмий ярих, түр өөр өрөөгөөр сэлгүүцэж болох юм. Уур бухимдлаа бялуу идэж дарахын оронд өөрийнхөө санаа бодлыг эвтэйхэн, ил тод хэлж сурах хэрэгтэй.

Хэрвээ идэх дуршил чинь уйтгар гуниг, ганцаардалтай холбоотой бол хоолны таваг, ходоодоо дүүргэхээсээ өмнө хүмүүстэй харьцах, сонирхолтой зүйлээр хичээллэх, шинэ найз нөхөдтэй болох зэргээр өөрийнхөө амьдралыг баяжуулж сонирхолтой болгохыг хичээ. Стресстэй, эсвэл сексийн тал дээр асуудалтай байгаа бол танд иллэг, усанд сэлэлт, йог, гэрийн тэжээвэр амьтдаа салхилуулах зэрэг илүү тус болно.

Хамгийн гол нь хэтрүүлж идэх нь өлсөж байгаа явдал биш, харин таны хангагдаагүй хэрэгцээний шинж тэмдэг гэдгийг ойлгож, түүнийг шийдвэрлэх нь таны үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь танд гагц илүүдэл жингээс ч салахад туслаад зогсохгүй амьдралаа өөдрөг, өнгөлөг, сонирхолтой болгоход тань туслах болно.

Мөнгөө “үр”

2012 оны 01-р сарын 30 Нийтэлсэн smile

Мөнгө сайн олдог хүн бол, мөнгө сайн үрж сурсан хүн байдаг


Та хэзээ хамгийн сүүлд үнийн шошгыг харалгүйгээр, эсвэл тоолгүйгээр өөрийнхөө хүссэн юмыг авч байсан бэ? Санаанд чинь тод санагдах зүйл үгүй байвал, таныг одоогийнхоо орлогод тийм ч сэтгэл хангалуун биш байдаг гэдэгт мөрийцсөн ч яахав.

Ямар нэг юм авахдаа цаана нь хэдэн төгрөг үлдэж байгааг үргэлж тооцоолж, дуртай юмаа кассан дээр бичүүлж зогсохдоо “Мөнгөө шавхаж байна” гэсэн сэтгэлээр ханддаг учраас танд мөнгө очихдоо тийм ч дуртай биш байдаг. Тэгвэл мөнгийг өөртөө дуртай болгохын тулд яах хэрэгтэй вэ? Түүнийг эргэлтэнд оруулж, хэрэглэж байхдаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Мөнгийг гаргасныхаа хирээр орж ирдэг гэж зүгээр ч нэг дэмий үг биш шүү.

Мөнгөтэй харьцахдаа харамласан, эмээсэн, эргэлзсэн, тооцоолсон бодлоор хандах юм бол тэр таныг өөртөө дургүй байна гэж боддог. Арай илүү хялбараар тайлбарлая. Мөнгө гэдэг яг хайр шиг. Биднээс гарч байж, эргэж орж ирдэг зүйл юм. Эргэж орж ирэхдээ гарснаасаа хэд дахин үржигдэнэ гээч. Зөвхөн дурлалт хархүүгээ ч биш, эргэн тойрныхоо бүх хүмүүст, найзууддаа, гэр бүлийхэндээ, доод албан тушаалтнууддаа, даргадаа хайрыг түгээх юм бол тэд ч бас танд буцаагаад хайрыг өгөх болно. Түүнтэй адилаар мөнгөө өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө үрэхдээ итгэлтэй, бат байвал, та их хэмжээний мөнгийг “шингээж чадах” хэмжээний хүн болсон байна гэсэн үг.

Тэрбумтан шиг амьдар. Мөнгө өөрийг нь харамлаж чаддаг хүнд биш, өөрийг нь хэрэглэж чаддаг хүнд ирдэг юм. Бас нэг гайхалтай чанар нь мөнгийг хөдөлгөөнд оруулсныхаа хирээр таны амьдрал дагаад хөдөлгөөнд ордог юм. Тиймээс ч баячууд буяны ажил их хийдэг. Тэрнийхээ хирээр амжилт карьер нь улам л өсч байдаг.

Таныг энэ долоо хоногт өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлд эргэлзэлгүйгээр мөнгөө үрэхийг хүсье!

TOEFL-ийн шалгалтын тухай. Дэлхийн 130 орны 7500 гаруй нэр хүндтэй их сургууль, коллеж албан ёсны TOEFL (the Test of English as a Foreign Language)-ийн шалгалтын дүн болон тодорхойлолтыг өөрийн сургуульд оюутан элсүүлэх гол шалгуур болгодог. TOEFL iBT-г өгсөн хүмүүс англи хэлийг хэр зэрэг өндөр түвшинд эзэмшсэн гэдэг нь олон улсын стандартын дагуу тодорхойлогддог учир Монголын нэр хүндтэй, босго өндөртэй байгууллагуудад ажилд ороход TOEFL iBT-н оноо шаарддаг болсон.


TOEFL-ийн шалгалтыг АНУ-ын боловсролын шалгалтын үйлчилгээ үзүүлдэг ETS (Educational Testing Service) байгууллагаас зохион байгуулж жилд 30-40 удаа авдаг.
TOEFL-ийн шалгалтыг албан ёсны (Official TOEFL) байгууллагын (Institutional TOEFL) гэж 2 ангилдаг.

Монголд 2006 оноос эхлэн TOEFL iBT буюу TOEFL-ийн шалгалтыг компьютерээр интернетийн сүлжээг ашиглан авч байна. Шалгалт нийт 4 цаг үргэлжилж англиар унших, сонсох, ярих, бичих чадварыг зэрэг шалгадаг. 4 хэсэг тус бүр 0-30 оноогоор үнэлэгдэнэ. TOEFL iBT-ийн дээд оноо 120. TOEFL-н шалгалтын оноо нь шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр.

Байгууллагын TOEFL-н шалгалт (TOEFL ITP)-г боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллага бичгээр цаасан дээр авдаг. TOEFL ITP-ийн дээд оноо 677.
TOEFL ITP-ийн оноог 90 гаруй орны 5000 гаруй 2-4 жилийн коллеж, мэргэжлийн сургуулиуд хүлээн зөвшөөрдөг.
Absolute төв нь TOEFL ITP-ийн шалгалтыг тогтмол авч байна.

IELTS-ийн шалгалтын тухай

IELTS (International English Language Testing System) нь олон улсын англи хэлний шалгалтын систем юм. IELTS-ийн шалгалтыг Их Британи, Канад, Австрали, Ирланд, Шинэ Зеланд зэрэг орнуудын их сургууль, коллеж АНУ-ын 3000 гаруй сургууль хүлээн зөвшөөрдөг. IELTS нь academic IELTS, general training IELTS гэсэн 2 хэлбэртэй.

Academic IELTS-ийг гадаад оронд удаан хугацаагаар суралцах хүсэлтэй хүмүүс, нарийн мэргэжлээр ажиллагсад, General training IELTS-ийг цагаачлах болон богино хугацааны курст суралцах хүсэлтэй хүмүүс өгдөг.
IELTS-ийн шалгалт нь сонсох, унших, бичих, ярих чадварыг шалгадаг, 0-9 оноогоор дүгнэгддэг. IELTS-ийн шалгалтын оноо шалгалт өгсөн өдрөөс эхлэн 2 жил хүчин төгөлдөр.

Манай төв нь дээрх шалгалтуудад бэлтгэхээс гадна Засгийн Газрын тэтгэлэгт шалгалтуудад бэлтгэж байна. Мөн манайх англи хэлний бүх шатны ангидаа элсэлт авч байгаа тул та амжиж бүртгүүлээрэй.

Мөнтаманай Facebook-ийн доорх хуудас болох Absolute TOEFL Center-ээр нэгдэж хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь авч байгаарай.
http://www.facebook.com/pages/Absolute-Toefl-Center/165048820263112

Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд Амарын гудамж Үнэн сонины байр 303тоот
Утас: 328288, 99098288

Абсолют төв таньд амжилтыг атгуулна.
Таны сурах үйлсэд амжилт хүсье!

Эх сурвалж: Absolute TOEFL Center

Үргэлж ядраад байгаагийн чинь 9 шалтгаа

2012 оны 01-р сарын 30 Нийтэлсэн smile

Завгүй амьдралын хэв маягтай хүмүүсийн 51 хувь нь энергийн дутагдалд орсон байдаг байна. Өглөө сэрээд л, орноосоо шууд өндийгөөд ажилдаа явдаг байсан бол одоо чи унтаж, эсвэл хэвтэж ханахгүй л байна уу? Тэгвэл дараах 9 шалтгааны аль нэг нь чиний эрч хүчээс булаагаад байна.


1. Чи гүн стресст орсон байна
Шийдэх арга: Үгүй гэж хэлж сур
Бусдад ч, мөн өөртөө ч үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хүчтэй амбицаасаа болоо бид заримдаа өдөрт хэтэрхий олон юм төлөвлөчихдөг. Маргааш ч амжуулж болох юмыг, эсвэл заавал хийх шаардлагагүй юмыг хийх гэж өөрийгөө хэтэрхий их шахдгаас бид стресст ордог байна. Бага хугацаанд ихийг амжуулах гэж зүтгэдэг зангийхаа 20 хувийг гээ. Өдөр бүрийг тэмцэл мэт өнгөрөөхөө больж, зарим нэг өдөр зүгээр л тааваараа, амар тайван бай. Эс тэгвээс та эцэс сүүлд нь эмчид үзүүлэх хэрэгтэй болно.

2. Чамд шингэн дутагдаж байна
Шийдэл: Үргэлж ус уу
Шингэний дутагдалд орсноор амархан ядарч, толгой эргэж, бие нозоорч ажиллах эрч хүч унтардаг. Хэрэв чи өглөө өдөр оройныхоо хоолон дээр цай, юмуу кофены оронд ус уугаад байвал хамаагүй сэргэг байхсан. Мөн хоол хийхдээ давсыг нь өмнөхөөсөө арай бага хийж бай. Анхаарал суларч, арьс хуурайшч, ам хатах нь чиний биенд шингэн дутагдаж эхэлж байгаагийн шинж юм. Дан ус уумааргүй санагдвал эмийн ургамлын гаралтай цай, ногоон цай, жимсний шингэрүүлсэн шүүс ууж болно.

3. Чи мах, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэж байна
Шийдэл: Цусан дах төмрийнхөө хэмжээг тогтоолго
Төмрийн дутагдалд орох нь мөн л байнга ядрахын шалтгаан юм. Энэ нь мах, сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэдэг, сарын тэмдэг нь их хэмжээгээр ирдэг бүсгүйчүүдэд ихэвчлэн тохиолддог юм.

4. Чиний бамбай булчирхай идэвхгүй байна
Шийдэл: Шинжилгээ өг
Бамбай булчирхай нь тироксин гэдэг даавар ялгаруулдаг. Энэ даавар нь хүний бодисын солилцоо, энергийг хянаж, зохицуулж байдаг юм. Хэрэв бамбай хэвийнээс бага хэмжээний тироксин ялгаруулж эхлэвэл хүний бие амархан ядарч, сульдаж, жин нэмж, сэтгэл санааны байдал тогтворгүй болдог. Бамбай булчирхайн гормоны шинжилгээ өгөөд хэвийн гарвал, бамбай булчирхайг идэвхжүүлэгч гормоныхоо хэмжээг тогтоолгоорой. Эмчилгээ хийлгэсний дараа сарын дотор чи цоглог, эрч хүчтэй болох болно.

5. Чи хэтэрхий олон юмыг зэрэг хийж байна
Шийдэл: Байгальтай “болз”
Компьютер дээрээ хэт олон юм зэрэг ачааллуулах нь ямар үр дагаварт хүрдгийг бид сайн мэднэ. Бидний тархи ч бас компьютертэй адил хэт олон юмыг зэрэг хүлээж авч чаддаггүй. Жишээ нь дасгал хийнгээ, и-мэйлээ шалгаж, дээрээс нь бас утсаар ярьж болохгүй гэсэн үг. Эсвэл ном уншингаа хоол хийж, хажуугаар нь гадаадад байдаг эгчтэйгээ чатлаж хэрэггүй. Энэ мэтчилэн нэгэн зэрэг олон юм хийх нь тархины допамин ялгаруулах ажиллагааг хэт эрчимжүүлдэг байна. Допамин нь хүний тамир тэнхээ, дотоод хүч чадлыг хариуцдаг бодис юм. Харамсалтай нь допамин нь яг бензин шиг амархан дуусч орхидог. Допамины нөөц багасч эхэлмэгц бид идэвхгүй, сул дорой, уур уцаартай болно. Энэ бодисны ялгаруулалтыг тэнцвэржүүлэхийн тулд эндорфиныхоо үйл ажиллагааг эрчимжүүлээрэй. Ингэхийн тулд агаарт алхаж, ууланд авирч, цэцэрлгээр зугаалж байгалийн сайханд оюунаа амраа.

6. Чи шөнийн цагаар Facebook “ухдаг”
Шийдэл: Их энгийн. Зүгээр л унтах.
Facebook, Twitter-ээ нь таны амьдралын салшгүй нэг хэсэг байж болно. Гэвч унтаж амрах ёстой цагаараа компьютерийн өмнө сууж, найзуудынхаа зургийг үзнэ гэдэг тийм ч сайхан санаа биш. Оройн цагаар гэрлээ унтраачихаад, зөвхөн дэлгэцний анивчих гэрэлд суух нь таны тархийг тасралтгүй “асаалттай” байлгахаас гадна, харанхуй ялгарч, нойрсуулдаг үйлчилгээтэй мелатонины гормонд нөлөөлдөг. Нойр хүрэхгүй байгаа гэдэг шалтгаанаар шөнийн цагаар интернэт “ухдаг” бол зүгээр л компьютер, утас, гэрэл гурваа унтраагаад орондоо ороод хэвтээрэй. Таын нойр хүрдэггүйдээ биш, та өөрөө өөрийнхөө нойрыг хүргэхгүй байгаа ч юм билүү?

7. Чи дүүрэн долгион дунд унтдаг
Шийдэл: Wireless-ээ унтрааж, гар утсаа холдуул
Үргэлж электрон соронзон долгион дунд байдаг бол хүн амархан ядарч, нойрмог болдог. Тиймээс унтлагынхаа өрөөнөөс гар утаснуудаа гаргаж, гэрийнхээ wireless-ийг унтахдаа унтрааж байгаарай.

8. Чиний ходоод муудсан байж магадгүй
Ходоод нь гурил, арвай, будаа мэтийн цавуулаг ихтэй хоол хүнсийг “зохицуулж” чадахаа больсон цагт мөн хүний бие ядарч сульддаг. Ихэнх хүмүүс ядаргаагаа, хоол хүнстэйгээ холбож боддоггүй. Хэрвээ ходоод чинь муудсан байж магадгүй гэж үзэж байвал дурандуулаарай.

9. Чи хүмүүсийн шаардлагад нийцэх гэж хэтэрхий их хичээдэг, эсвэл шуналтай
Шийдэл: Өөрөө өөрийнхөө “сайн найз” бай
Тэмүүлэлтэй амьдрах нь сайн зүйл боловч энэ нь хэрвээ шунал болох юм бол хүн өөрийн эрхгүй ядарч эхэлдэг. Мөрөөдлийнхөө байранд л орчихвол, тушаал л дэвшчихвэл, цалингаа 10 хувь л нэмүүлчихвэл, бүх юм сайжирчих юм шиг санагдаж байснаа, энэ хүслээ биелүүлмэгц дахиад л өөр ямар нэг зүйлд шунамхайрч эхэлдгээ анзаарч байсан уу? Хүний хүсэл хязгааргүй. Гэвч үргэлж аз жаргалтай байх арга бол хүслээ биелүүлэх гэж хичээх явцаасаа ч таашаал авч сурах юм. Чин сэтгэлээсээ хүсдэгтээ биш, харин бусдад таалагдах гэж, нэр хүндтэй болох гэсэн эрмэлзлээсээ болж шунаж байгаа зүйл л хүнд зовлон авчирдаг. Ингэдэг хүмүүс ихэвчлэн төгс төгөлдөрт хүрэх гэж донтогчид байдаг юм. Юу ч хийсэн сэтгэл хангалуун бус мэдрэмжтэй хэвээр байдаг бол та ядаргаанд орох нь гарцаагүй. Өөрөө өөрийнхөө сайн найз байгаарай.

Хэзээ, юу уух вэ?

2012 оны 01-р сарын 30 Нийтэлсэн smile

Яагаад чи өдөр бүр ажлынхаа хажуугийн кофешопоос моча авч ууж болохгүй вэ гэвэл...


Бидний нэг өдөрт хоол хүнснээсээ авдаг калорийн зөвхөн 10-14 хувийг л шингэн унд эзлэх ёстой аж. Энэ нь дунджаар 220 калори гэсэн үг юм байна. Харин мөстэй моча, халуун шоколад, кремтэй кофе, smoothie зэрэг амтлаг ундаануудын нэг аяга нь ойролцоогоор хэдэн калори гээч? 370. Тэгвэл зөвхөн идэх юм л жин нэмдэг гэсэн ойлголт буруу бололтой. Уух ундаа сонгохдоо ч бас болгоомжтой байх хэрэгтэй болжээ. Диетийн мэргэжилтнүүд өдрийн ямар үед юу уух ёстойг бидэнд зөвлөлөө.

Эрч хүч өгөх унд
Болохгүй: Энержи дринкүүдээс татгалз. Red Bull, Burn, Monster зэрэг энергийн бүх төрлийн ундаанууд нь ихэвчлэн 80-160 мг каффейн агуулдаг ба энэ нь нэг аяга чихэртэй кофетой тэнцэх нь. Ийм ундааг нэг дор олноор нь уух, эсвэл архитай хольж уух зэрэг нь хамгийн мууд тооцогддог гэнэ. Хааяадаа нэг уугаад байхад зүгээр боловч, хэтрүүлбэл мэдрэлийн болон зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон.

Болно: Хар кофе. Ялангуяа “dark roast” үрээр чанасан хар кофе нь антиоксиданттай учир биед олон талаараа ашигтай. Мөн жирийн хар кофе ч бас тэг калори, тэг сахар, тэг өөх тостой учир биед ямар нэг сөрөг нөлөө байхгүй учраас тайван ууж болно. Гэхдээ өдөрт авах каффейний чинь хэмжээ 400 мг-аас хэтрэхгүй байх ёстой шүү.

Шар тайлах унд
Болохгүй: Төрөл бүрийн орцтой кофе наргисны чинь маргааш чамд сайн анд болж чадахгүй . Крем, чихэр, дарс зэрэг янз бүрийн орц найрлагатай, тусгай кофеноос татгалз. Ийм унднуудад агуулагдах их хэмжээний сахар нь чиний шарталтыг хурдан тайлах мөртлөө хэсэг хугацааны дараа толгойг чинь хүчтэй өвтгөх болно. Мөн тусай кофенуудад ханасан өөх тос, калори их хэмжээгээр байдаг.

Болно: 100 хувийн цэвэр жимсний шүүс уу. Сахарын агууламжгүй, калори багатай атлаа жимснийх нь өөрийн натураль чихэр дотор чинь бужигнах зуун зарааг намжааж чадна.

Дасгал хийсний дараа уух унд
Болохгүй: Тамирчдад зориулсан Спортс дринкүүдийг уухдаа бодолтой байгаарай. Ийм ундаанууд сод, болон кали агуулсан байдаг. Тиймээс 60-90 минут идэвхтэй дасгал хийсэн хүмүүст тохиромжтой. Харин нэг цагаас бага хугацаанд, тийм ч идэвхтэй биш хөдөлгөөн хийсэн үед дээрх шиг цахилгаан уусмал (электролит)-ын найрлагатай ундаа уух шаардлагагүй. Харин оронд нь:

Болно: Сүү уу. (Жингээ хасах гэж байгаа бол тослог багатай сүү аваарай) Сүү нь чиний биеийн алдагдсан нүүрс ус, уураг, шингэнийг хангалттай нөхнө. Нэг цагаас бага хугацаанд хийсэн идэвхтэй хөдөлгөөний дараа нүүрс усаар эрч хүч, тамир тэнхээгээ дүүргэж, уургаар биеийнхээ суларсан хэсгүүдийн булчинг чангалах хэрэгтэй.

Үдшийн цагаар уух унд
Болохгүй: Космополитан коктейл. Тийм ээ, хэрэв бармен чинь цэвэр цангисний шүүс ашигласан бол энэ коктейл чамайг C аминдэмээр хангана. (Хэрэв цангис жимсний холимог шүүс ашигласан бол чи цул элсэн чихэр ууна л гэсэн үг) Гэвч үүнд орж байгаа бусад найрлага, хольц нь чиний биед тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй. Мөн энэ нь богино хугацаанд их калори нэмдэг ундаа юм.

Болно: Улаан дарс. Полифенолс агуулдаг учраас улаан дарс нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, цусны чинь эсийг залуу хэвээр нь хадгална. Өдөрт 150 гр улаан дарс уух нь эмэгтэй хүний хувьд аюулгүй гэж үздэг. Гэхдээ хэрвээ ямар нэг юм уух шаардлагатай болвол улаан дарсыг сонгохыг зөвлөж байгаа болохоос өдөр бүр уувал чиний биед тохирохгүй ч байж болно гэдгийг санаарай. Улаан дарс ч бас алкоголь.

Стрессээ мартахын тулд уух унд
Болохгүй: Тайвшруулах үйлчилгээтэй гэгддэг анти-энержи дринкүүдэд итгэх хэрэггүй. Ийм ундаануудад хүнсний будаг, элсэн чихэр агуулагдах нь элбэг.

Болно: Ургамлын гаралтай цай уу. Ийм цай ямар ч сөрөг нөлөө, эрсдэлгүйгээр чамайг тайвшруулж, амрааж чадна.

Танилын хүрээгээ тэлэх 5 алхам

2012 оны 01-р сарын 30 Нийтэлсэн smile


Шинэ танилтай болох нь өөртөө цоо шинэ ертөнцийг нээхээс өөрцгүй. Хүүхэд гаргаж гэртээ байсаар хүмүүсээс холдсон бол, эсвэл ажлын хамт олноосоо өөр хүмүүстэй танилцаж нөхөрлөхийг хүсвэл дараах 5 алхмыг хэрэгжүүлээрэй.

1. Оролц

Мэдээж шинэ танилтай болохын тулд шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй. Харин шинэ хүмүүстэй танилцахын тулд чи шинэ арга хэмжээнүүдэд оролцох хэрэгтэй. Чиний мэдэхгүй маш олон сонирхлын бүлгүүд байдаг. Facebook-ын группуудээс өөрийнхөө дуртай зүйлээр хайж үзээрэй. Олон танихгүй хүмүүсийн дунд орно гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байж магад. Гэхдээ тийм бүлэгт нэгдэж байгаа хүн бүхэн эхэндээ бие биенийгээ танихгүй л байдаг. Хоол хийх дуртай бол хоолны клубт элс. Хүүхдийнхээ ангийнхны ээжүүдтэй уулзалт зохион байгуулж ч болно. Яруу найргийн, кино сонирхогчдын, блогчдын, гар урлал хийгчдийн гэх мэт төрөл бүрийн бүлэг бий.

2. Бусдын амыг нээ

Шинэ хүмүүстэй танилцах боломж байдаг ч, тэдэнтэй мэндлэхээс хэтрэхгүй байвал танилын хүрээгээ тэлж чадахгүй. Тиймээс хүмүүстэй харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Хэрэв чи ичимхий бөгөөд өөрөө төдийлөн ам нээж чадахгүй байвал асуулт асуу. Өмссөн хувцсыг нь магтах, хийсэн зүйлийнх нь талаар асуух мэтээр яриа өд. Ихэнхдээ хүмүүс өөрийнхөө талаар ярих дуртай байдаг.

3. Бусадтай хуваалц

Шинэ танилтай болохын тулд ганцхан чи л асуулт тавиад байж болохгүй. Энэ байдал удаан үргэлжилвэл харилцагч чинь чамаас дөлж, залхах болно. Тиймээс түүний ярианаас өөртөө байдаг ижил шинж чанаруудыг хай. Магадгүй тэр чамтай адилхан Б.Лхагвасүрэнгийн шүлгэнд дуртай байж мэднэ. Эсвэл чиний байнга ордог газраар үйчлүүлэх дуртай ч юм уу. Чи яриан дундуур өөрийнхөө талаар ч бас хуваалцаарай. Хуурамч түүх зохиох гэж оролдох хэрэггүй. Байгаагаараа л байвал тэд чамд амархан дасна.

4. Төлөвлөгөө зохио

Хэдийгээр олон шинэ хүнтэй танилцсан ч, тэдэнтэй тогмол холбоотой байхгүй бол мартагдаж орхино. Тиймээс шинэ найзыгаа оройн хоолонд урих юм уу, хамтдаа ямар нэг үйл явдалд оролцохыг уриалж болно.

5. Бусдад тусла

Найзууд бие биедээ тусалдаг. Хэрэв тэр өөртөө байгаа жижиг ч болов асуудлын тухай яривал түүнд нь өөрийн зүгээс хэрхэн тусалж болохыг асуу. Тэр ойрын үед хүүхдээсээ болоод нөхөртэйгөө цагийг тусдаа өнгөрүүлж чадахгүй байгаа тухайгаа яриандаа хавчуулвал нэг үдэш хүүхдийг нь өөр дээрээ авч, түүнд ханьтайгаа болзоонд гарах боломж бүрдүүлж өгч болно. Үзэг унахад нь авч өгөх, эрж байгаа зүйлийг нь цуг хайлцах зэрэг жижигхэн тус ч хүнд том сэтгэгдэл төрүүлдэг. Мөн тулгарсан асуудалд нь өөрийнхөө туршлагаас зөвлөгөө өгч ч тусалж болно. Шинэ танил чинь чамд туслахыг хүсч магадгүй. Бүү нэрэлхэ. Сэтгэлийг нь хүлээж ав. Түүний тус чамд огт илүүдэхгүй, магадгүй чи түүнээс өөрийнхөө мэдэхгүй шинэ туршлагыг ч суралцаж болох юм.

Ooriigoo herhen amraah we?

2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн smile



Чи ядарч байна уу? Өдөр бүрийн шахуу цагийн хуваарь бидэнд үнэндээ аз жаргалтай байх завдал гаргадаггүй. Гэхдээ дараах 14 бяцхан зөвлөгөөг хэрэгжүүлснээр чи өдөр бүрийнхээ цөөн хэдэн минутыг ч болов амар тайван, дарамт шахалтгүй өнгөрөөх болно.


1. Нүүрнийхээ булчингуудыг амраа
Сэтгэл санаа түгшүүртэй, тайван бус үед бид хөмсгөө зангидаж, нүүрнийхээ бүх булчингуудыг чангалж, нүдээ хурцатгадаг. Бид өөрөө ч үүнийгээ анзаардаггүй. Тиймээс өөрийгөө тайвшруулахыг, амраахыг хүсч байвал нүүрнийхээ булчингуудыг сул тавь. Магнай тэнэгэр бай, өөртөө үрчлээ бүү нэм. Хамгийн сонин нь хөмсөгнийхөө атирааг султгаж, арьсаа хүчлэхээ больмогц сэтгэл санаа ч бас түүнийг дагаад аажмаар тайвширчихдаг. Яг л бөөгнөрч зангирсан олон бодлын зангилааг нь тайлчих шиг.

2. Толгойгоо уруу харуулж хэвт
Буйдангийнхаа ар дээр хөлөө тавиад, суудал дээр нь толгойгоо тавьж, урвуу байдлаар хэвт. Гарын татах хүчний ачаар таны толгой гүн амрах болно. Чадвал хөндлөнгөөр нь тавьж тогтоосон нарийхан төмөр дээр хөлөө тохож, толгойгоо доош харуулан зүүгд. Нэг минут л байхад хангалттай. Тэрнээс удаан хугацаанд зүүгдвэл тархи руу чинь хэт их хэмжээний цус юүлэгдэх болно.

3. Эрүүний ясыг султгах
Амаа том ангайлгачихаад буцаагаад хамхи. Энэ үйлдлээ хэд хэдэн удаа давт. Гараа зангидаж, эрүүнийхээ доор тавиад амаа ангайлга. Доод эрүүнийхээ ясыг гарынхаа нударгатай түлхэлцүүлээрэй. Хэдэн секунд бариад, сул тавь.

4. Өөрийгөө тав тухтай байлга
Өөрийгөө амраахын тулд, гутал, хөхний даруулга, бүсээ тайлаад, ээмэг бөгж, ороолтоо бүгдийг нь ав. Тэгээд өөрийнхөө биенд амар зөөлөн халаад, даавуун цамц, шаахай угла.

5. Гараа амраа
Хоёр гараа хооронд нь атгаад, бие бие лүү нь хүчтэйхэн шахаад султга. Дараа нь зүүн гараа зангидаад, баруун гарынхаа алганд атгуулж дарна. Нөгөө гараараа мөн адил ээлжилж хийнэ. Энэ нь өдөржин компьютер, эсвэл гар утас, факсны товчлуур тоншсон гарын чинь булчинг султгаж амраана.

6. Амьдрахыг хүсдэг газраа төсөөл
Орой унтахаасаа өмнө өөрийгөө үргэлж амьдрахыг хүсдэг тэр газартаа очсон байгаагаар төсөөл. Үүнийг дахин дахин, шөнө бүр хий. Энэ газрынхаа тухай төсөөллийг оюун санаандаа хадгалсан чигээрээ өглөөг угтаарай.

7. Теннисний бөмбөгөөр массаж хий
Массажны өнхрүүш байхгүй бол теннисний хоёр бөмбөгийг оймсон дотор хийгээд, түүгээрээ өөртөө иллэг хийж болно. Орон дээрээ дээшээ харж хэвтээд, нурууныхаа сээрний хоёр талд теннисний бөмбөгнүүдээ байрлуулна. Аажмаар нуруугаараа дээш, доош өнхөр.

8. Эрч хүчний уурхай-хөдөлгөөн
Хэрэв чамд амралтаас гадна, эрч хүч дутагдаад байвал найзуудтайгаа заал авч, теннис тоглож, усан бассейнд сэл. Эсвэл фитнесс клубт элс. Сэтгэл санааны байдлыг эрчимжүүлэх шилдэг арга бол биеийнхээ хөдөлгөөнийг эрчимжүүлэх гэдэг нь нотлогдсон.

9. Тэжээвэр амьтнаа эрхлүүл
Муур, нохойны үсийг илэхэд сэтгэл санаа тайвширдаг. Хэрэв асуудлыг чинь хуваалцах хэн нэгэн дэргэд чинь байхгүй байвал, тэжээвэр амьтнаа эрхлүүлэнгээ түүнтэй энэ талаар ярилц. Эсвэл зүгээр л нохойныхоо юу ч бодохгүй сүүлээ хөдөлгөж байгааг, муурныхаа гараа долоож байгааг хар. Тэдний юунд ч санаа зовдоггүй, сэтгэл амар байдлаас суралцах юм байгаа ч юм билүү?

10. Бүхнийг орхиод гар
Мессенжерээсээ гарч, утсаа унтраагаад бүхнийг хаяад яв. Чамайг бухимдуулж, шахалтанд дарамьанд оруулж байгаа орчныг орхиж гар.

11. Тэврэлт бэлэглэ
Хэн нэгнийг тэврэхэд ч бас алжаал тайлагдаж, амардаг. Учир нь тэврэлт бол бие биедээ хайр халамжийн энерги солилцож байгаа явдал юм. Зүгээр л хэн нэгэнд тэврүүлмээр санагдах үе байдаг. Дотны хүмүүсээ очиж тэврэхээс бүү санаа зов.

12. Байгаль эх хэрхэн хувисаж байгааг анзаар
Ажил руугаа явах замдаа байшин барилгын дээвэр модын мөчрийг цас хэрхэн дарсныг хар. Өвлийн тэнгэрт шувууд яаж нисэлддэгийг анзаар. Хаврын, зуны, намрын тэнгэрт ч бас. Тэд арай өөр, өөр янзаар тэнгэрийг сүлжээд байх шиг санагддаг. Хааяа дээшээ харж үүлний үүсгэсэн хэлбэрт нэр өг. Бидний эргэн тойронд байгаль хэзээд л амар амгаланг мэдрүүлэхэд бэлэн цэлийж байдаг.

13. Тайвшруулах чимээ сонс
Хэрэв танай гэрт хясаа байдаг бол, орон дээрээ хэвтээд хясааныхаа хонгиог чихэндээ наа. Харин ажил дээрээ байхдаа ч амармаар байвал www.relaxingnature.com сайт руу орж ойн мод, шувуудын, далайн давалгааны чимээг сонсоорой. Мөн www.rainymood.com, www.peacesounds.com зэрэг вебсайтууд ч чиний оюун санааг огт өөр газарт аваачих болно.

14. Өөрийгөө аз жаргалтай болгодог нэг юмыг хий
Энгийн бүхэн агуу байдаг. Нэг дөрвөлжин шоколад, ганц аяга кофе, балкон дээрээ бүжиглэх хэдэн хором, ширээнийхээ номыг дэлгээд суух хоёр минут, хүүхэдтэйгээ тоглох 5 минутын хүч чадлыг хэн ч таашгүй.

Etseg ehchvvdiin hvvheddee heldeg 10 buruu ug

2012 оны 01-р сарын 14 Нийтэлсэн smile

Заримдаа хэлсэн үгээ бүгдийг нь хамж аваад буцаагаад ам руугаа хийчихмээр санагддаг. Амьдралд даанч “буцаах” гэдэг товчлуур байдаггүй нь харамсалтай. Та доорх үгсийг хүүхэддээ хэлэхдээ болгоомжтой байгаарай. Учир нь эдгээр үгс таны хүүхдэд ямар нэг буруу сэтгэгдэл үлдээж болно.


1. "Яагаад гэвэл би том хүн." –Энэ үг нь наснаас өөр юуг ч илэрхийлдэггүй. Тиймээс бяцхан хүүхэд чинь яагаад таны хэлсэн үг зөв болохыг төдийлөгн сайн ойлгохгүй. Оронд нь “Би ч гэсэн чиний насан дээр байж үзсэн. Тиймээс би буруу гэдгийг нь мэдэж байгаа юм” гэж ойлгуулаарай.

2. "Чи юу ч хийсэн бай, би чиний талд зогсох болно." эсвэл “Үргэлж миний хүүгийн/охины зөв байдаг” Энэ үгийг байнга хэлэх юм бол хүүхэд айх ичихээ мэдэх больж болзошгүй. Хүүхэд таныг ингэж хэлмэгц, өөрийнхөө хийхийг хүсч байгаа бүх үйлдлийг зөв гэж зүтгэх болно. Гэхдээ хааяа өөртөө итгэх итгэл хэрэгтэй үед ингэж хэлж болно.

3. "Чи энэ бүхнийг ойлгоход дэндүү балчир байна"гэх юм уу “Жаахан хүүхэд ийм юм сонирхдоггүй юм!” гэж хэлэх нь хүүхдэд эсэргүүцэх бодол төрүүлж болно. Энэ үгийг сонсоод хүүхэд харин ч томчуудын хэрэгт оролцох гэж зүтгэнэ. Тиймээс асуултанд нь түүний насны хүүхэд ойлгохоор хувилбараар хялбаршуулж хариул.

4. "Чи намайг боль л гэсэн бол болих ёстой." Энэ үгийг хэлснээрээ та түүний найз нь биш дарангуйлагч нь болж байгаа юм. Үүний оронд түүний хийсэн үйлдэл ямар хор уршигтайг тайлбарлаж, яагаад болих ёстойг нь хэлж өгөөрэй.

5. "Танай эгч чиний насан дээр наадахыг чинь хийж чаддаг байсан юм." Хүүхдээ эгчид нь дургүй болгохыг хүсээгүй л бол энэ үгийг бүү хэл. Мөн түүнийг хөршийн хүү, найзынхаа охинтой бүү харьцуул. Учир нь энэ бүхний эцэст тэр таныг өөртөө биш, зөвхөн илүү онц сурдаг, илүү мундаг хүүхдүүдэд л хайртай юм байна гэж ойлгох болно.

6. "Чи лав миний хүүхэд биш байх аа." Хэзээ ч, хэзээ ч энэ үгийг амнаасаа бүү унагаа. Таны хүүхэд заавал тань шиг 10 жилдээ толгой цохиж, их сургуулиа улаан диломтой төгсөж, бүжиг сонирхож, зураг зурдаг байх албагүй шүү дээ. Та томоотой байсан бол тэр дэггүй байж болно. Таны хүүхдэд ч бас өөрийн гэсэн онцлог байгаа учраас түүнийг таниас өөр үйлдэл хийснийх нь төлөө ийм үгээр бүү шийтгэ.

7. "Намайг үхсэн хойно тэгээрэй." Та түүний саналыг дэмжихгүй байгаа бол, яагаад дэмжихгүй байгаагаа л учирлаж хэл. Энд үхлийн тухай дурдах хэрэг байхгүй.

8. "Аавыгаа ирэхээр л наадхаа бол." Хариуцлагаас мултрах гэсэн оролдлого чинь бүтэхгүй л болов уу? Үргэлж ийн хэлээд байвал тэр таниас биш зөвхөн ааваасаа юм асуудаг болчихно.

9. "Чи надад ямар их дарамт болж байна гээч." Хүүхэд таны хэлсэн үг бүрийг чин сэтгэлийнх мэтээр хүлээж авдаг. Хүүхдээ өөрийгөө үзэн яддаг нэгэн болгож төлөвшүүлэхгүйн тулд энэ үгээс зайлсхий.

10."Найзуудаас чинь л болж байгаа юм." Найзтайгаа нийлж хүүхдийн үснээс зулгаасан бол тэр нь зөвхөн түүний найзын буруу биш. Түүний буруу бага ч гэсэн бий. Тиймээс түүнд ингэж хэлэх нь шударга бус байдалд сургах уршигтай. Өөрийнх нь буруутай хэсгийг эвтэйхнээр хэлж, дахиж тийм үйлдэл хийхгүй байх тал дээр анхаар.

Chi "A" bvlgiin emegtei mon vv?

2012 оны 01-р сарын 07 Нийтэлсэн smile

...буюу “Амжилт, аз жаргал хоёрыг хослуулж БОЛНО”


Түүний үгийн санд “хангалттай” гэдэг үг байдаггүй. Тэр өдрийн цай уух гэж ажлаасаа завсарлага авдаг хүмүүсийг хараад инээдэг. Тэр өдрийн 90 хувийг ажилдаа зарцуулдаг. Харин үлдсэн арван хувьд нь унтах, хүүхдүүдээ эрхлүүлэх, нөхрөө халамжлах, өөрийгөө халамжлах гээд хамгийн чухлуудаа “чихэж” багтаадаг.

Тэд ер нь хэн юм бэ?
Жейкоб Гоулдсмитийн сэтгэлзүйн дүрмээр ярьвал, тэр бол А бүлгийн эмэгтэй. Өөртөө болон бусдад хэтэрхий өндөр шаардлага тавьдаг, үргэлж өөрийн мэдэлгүй давчдаж байдаг, хүч чадал, эрх мэдлээр цангасан бүсгүй. Ийм байх нь тэгээд муу юм гэж үү? Хэт их стресснээсээ болоод зүрхний өвчтэй болох эрсдэлтэйг эс тооцвол, харин ч А бүлгийн хүмүүс Б бүлгийн аялдан дагалдагчдаас амжилтанд хүрэх магадлалаараа хавьгүй илүү. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд яагаад заавал гэр бүл, эрх чөлөө, амар тайван байдал, нөхөрлөлийг золиослох ёстой гэж?

Сүүлийн үеийн удирдагч, хөдөлмөрч бүсгүйчүүд уламжлалт А бүлгийнхний тухай хатуу ширүүн ойлголтыг өөрчилж, зөөлрүүлж байна. Тэднийг “нео-А бүлгийнхэн” гээд нэрлэчих юмсан. Тийм ээ, тэд өөртөө итгэлтэй, амбицтай, зоригтой. Гэвч үүнийхээ хажуугаар бас сайхан сэтгэлтэй, хувцас загварт хайртай, тачаангуй, бас хөгжилтэй. Тэд бол карьер, амьдрал хоёроо хослуулж чаддаг шинэ үеийн эмэгтэйчүүд. Бидний эргэн тойронд ийм үлгэр жишээ бүсгүйчүүд бий. Чи өөрөө ч бас тэдний нэг байж магадгүй.

Тэд яаж үүнийг чадаад байна аа?
Карьер хөөсөн хүн халуун дулаан гэр бүл, найз нөхөдгүй хоцорч, олныхоо “дунд“ байсан нэгэн нь цалигаас цалингийн хооронд амьдардаг гэсэн хэвшмэл ойлголт устаж үгүй болжээ. “Нео-А бүлгийнхэн”, буюу амжилт, аз жаргал хоёроо хослуулж чаддаг бүсгүйчүүд бүгд өдөр бүр хийдэг зүйлээсээ хангалттай таашаал, баяр баясгаланг олж авч чаддаг сэргэлэн “муужгайнууд” байдаг аж. Өөрөөр хэлвэл тэд хийдэг ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, зөвхөн мөнгөний эсвэл хүүхдүүдээ тэжээхийн тулд биш бас өөрөөрөө бахархахын тулд өглөөний 9-өөс оройны 6 цаг хүртэл ширээний ард суудаг эмэгтэйчүүд юм байна. Хоббигоо ажил болгосон тэд нийгмийн ихэнх түгээмэл дарамтыг анзааралгүй өнгөрдөг байна. Учир нь тэдэнд анзаарах илүү олон сайхан зүйлс бий.

Өнгөрсөн жил үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 4 компани тутмын нэг нь эмэгтэй эзэнтэй гэсэн судалгаа гарчээ. Жилээс жилд зэргээ дээшлүүлэх, гадаадад суралцах, хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл хоёроос гурван мэргэжил эзэмших хүсэлтэй нас насны бүсгүйчүүд өссөөр байгаа. Өмнө нь эмэгтэй хүн эр хүний адилаар карьер хөөнө гэдэг “галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэртэй адил гэж ойлгогддог байсан бол одоо бид хүссэн бүхнээ өөрсдийн болгох өөр өөрийн аргатай болж эхэлж байна. Гоолингоо “нео-А бүлгийн” 2 эмэгтэй хүнээс яаж амьдралаа өөрчилсөн талаар нь асуулаа.

Тэдний яриа
1. Би хоббигоороо мөнгө олдог /27 настай Г.С/
Би өөрийн гэсэн “nail salon”-той, өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлдэг нэгэн эмэгтэй. Өсвөр насны охин байхын л хумсаа янз бүрийн өнгөөр будаж, ургуулж янзлах дуртай байсан. Хүмүүсийн хумсыг ч будаж өгөх дуртай байлаа. Би их сургуулиа маркетингийн менежерээр онц төгссөн ч, аль нэг байгууллагад менежер хийгээд явах нь миний сонирхлыг төдийлөн татахгүй л байлаа. Харин түүний оронд таньдаг эгчийнхээ салон дээр очоод, маникюр хийхийг нь харах сайхан байдаг байсан юм. Тэгээд л нэг өдөр зориглоод, өөрийнхөө салоныг нээхээр шийдсэн. Одоо би өдөр бүр дуртай юмаа хийж, бүсгүйчүүдийн хумсыг чимж өгдөг. Тэгээд үүгээрээ орлого олдог. Менежерийн мэргэжил минь ч бизнесээ явуулахад их тус болж байгаа. Бас би ажил хийхийнхээ хажуугаар залуустай болзож, найзуудтайгаа амралт аялалд тогтмол явж, 14 хоногт заавал нэг удаа дэлгүүр хэсч өөрийгөө баярлуулах юм худалдаж авдаг. Би одоохондоо хагартлаа баяжаагүй ч, дуртай юмаа хийх минь л намайг жаргалтай болгодог.

2. Эрүүл болсон гээд ирж байгаа эмэгтэй бүр надад инээмсэглэл бэлэглэдэг /38 настай Д.М/
Би урьд нь олон нэр бүхий томоохон эмэгтэйчүүдийн эмнэлэгт ажилладаг байлаа. Гэтэл хүүхдүүддээ, бас нөхөртөө хангалттай цаг гаргаж чадахгүй байгаа юм шиг санагдаад 5 жилийн өмнө ажлаасаа гарсан. Тэгээд гэрийнхээ доод давхрын айлыг өргөтгөөд, өөрийн гэсэн эмэгтэйчүүдийн эмнэлгээ нээсэн. Эрүүл болчихлоо гээд над дээр ирж байгаа бүсгүй болгон надад инээмсэглэл бэлэглэдэг. Би өнөөдөр хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж, нөхөртэйгөө цуг болзоонд явдаг.

Чи ч бас тэдний нэгэн адил “нео-А бүлэг”-ийн эмэгтэй мөн бол, бидэнтэй өөрийнхөө туршлагаас хуваалцаарай.


Хамрын ханиад хүрсний шинж тэмдгийг бараг хүн бүхэн мэдэх байх, хамаг бие шархирч өвдөнө, хамраас шингэн нус гоожино, хоолой өвдөж, найтаасны улмаас нүд бүлцийж нулимс гоождог. Тиймээс ханиадыг хүндрэхээс нь өмнө эртхэн зогсоох хэрэгтэй.


Хамрын ханиад нь олон төрлийн нянгаар үүсгэгддэг учир бидний организмд түүний эсрэг тогтмол дархлаа байдаггүй, ханиадны эсрэг нэг ч вакцин зохион бүтээгдээгүй. Тийм ч учраас хүмүүс бүхий л амьдралынхаа туршид ханиад туссаар байдаг.

Ханиадны эсрэг эм бэлдмэл олон бий, гэхдээ тэд бүгд л парацетамол болон түүнтэй төстэй эмний хүчээр халуун буулгах, амин дэм С-гийн тусламжтайгаар дархлаа дэмжих үйлчилгээтэй байдаг.

Гэхдээ уламжлалт аргаар дөнгөж эхэлж байхад нь эмчилж болох байтал бие организмыг химийн бодисоор хордуулаад яах юм бэ. Ханиадтай тэмцэхэд хамгийн гол нь биеийн дархлааг сайжруулах хэрэгтэй.

Ингээд хамрын ханиад дөнгөж хүрсэн даруйд зогсоох дараах хэдэн зөвлөгөөг толилуулж байна.
1. Ханиадны эхний шинж тэмдэг илрэнгүүт ядаж ганц өдөр гэртээ өнжиж хагас хэвтрийн дэглэм баримтлахыг хичээх нь зүйтэй. Өвчний эхний үед бие организмд амар тайван байдал чухал, тиймээс болж өгвөл сайтар унтаж амрах хэрэгтэй.
2. Дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж дархлааныхаа системийг бэхжүүлэх хэрэгтэй.
3. Ханиадыг эмчлэхэд бүлээн шингэн зүйл их хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь зөгийн бал юмуу нимбэгтэй цай, аньсны шүүс байвал зүгээр. /Жич зөгийн балыг 40 0 -аас доош хэмтэй бүлээн усанд найруулна/
4. Хамраа давсны уусмалаар угаахаа мартав. Цайны халбагаар тал давсыг нэг аяга буцалсан бүлээн усанд уусгаад 3-4 удаа хамартаа соруулж зайлна.
5. Халуун устай онгоцонд орох ч тустай. Гэхдээ ханиад дөнгөж эхэлж байгаа үед, тэгээд халуунгүй үед гэдгийг бүү март.
6. Өрөө тасалгаандаа заавал агаар оруул. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөе.
7. Хөлөө аль болох дулаан байлга.
8. Зөв хоолло. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.
9. Ханиадтай хийх тэмцэлд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг тул түүгээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Ханиадтай тэмцэх үед В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг.

Жич: Хамрын ханиад болон томуу, томуу төст өвчнүүдийн эхэн үеийн шинж тэмдэг ойролцоо байдаг, тиймээс илүү тодорхой онош тогтоолгохын тулд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Бүсгүй минь “цагаа ол”!

2012 оны 01-р сарын 02 Нийтэлсэн smile


Өдрийн аль үеэр зураг авахуулвал хамгийн хөөрхөн гарч, аль үеэр ажил дээрээ дуг хийгээд авбал хамгийн сайн амарч чадах вэ? ineemseglej amidartsgaay танд бүсгүй хүний био цагийн цогц толийг хүргэж байна.


1. Орноосоо босох цаг- Өглөөний 6-8 цагийн үед босох нь хамгийн тохиромжтой байдаг. Ихэнх хүмүүс энэ үед 6-8 цаг унтаж амжсан байдаг. Энэ үед бидний биен доторхи сэрүүлэгтэй цаг унтардаг гэсэн үг юм.
2. Секс хийх цаг- Өглөө сэрснийхээ дараа секс хийвэл дархлалын системд сайнаар нөлөөлдөг ба тэр өдрийн туршид сэтгэл санааг өөдрөг байлгадаг. Танй хайртын сэрэл ч дээд цэгтээ хүрсэн байдаг учир таныг жаргааж чадна.
3. Шүдээ угаах цаг- Олон хүн өглөөнийхөө цайг уусны дараа шүдээ угаагаад ажилдаа гардаг. Үүний оронд цайгаа уухаасаа өмнө шүдээ угаавал дээр юм. Хүнсэнд агуулагдах сахар шүдний паалангийн бат бөх байдлыг сулруулдаг. Тиймээс юм идсэнийхээ дараа шүдээ угаавал та паалангийнхаа багахан хэсгийг сойзтойгоо хамт устгаж орхидог гэсэн үг.
4. Өглөөний цайны цаг- Хүний ходоод, элэг хоёр өглөөний 7-гоос 9 цагийн хооронд хамгийн сайн ажилладаг. Тиймээс энэ үед өглөөнийхөө цайг уугаарай. Өглөөнийхөө цайнд мюсли, бүйлс самар, тараг, өндөг, шарсан талх идээрэй. Эхлээд уургаар баялаг хүнс идчихвэл, өдрийн цайн дээрээ өөх тос ихтэй, таргалуулдаг хоол идэх хүсэл төрөх нь бага байдаг.
5. Дасгал хийх цаг- Хэрэв та гүйх дуртай бол өглөөний 9 цагийг сонгоорой. Энэ үед бодисын солилцоо идэвхтэй явагддаг учир та илүү их калори шатааж чадна. Харин, йог болон бусад дасгалыг оройны 5 цагийн үед хийвэл сайн. Тиймээс фитнесс клубынхаа цагийг 5-6 цагийн хооронд тохир. Яагаад гэвэл хүний бие өдрийн 3-6 цагийн хооронд хамгийн уян хатан, мөртлөө булчин чангатай байдаг.
6. Өөрийгөө сорих цаг- Жаахан ухаан сорьсон ажил, хүндхэн даалгаврыг өглөөний 10-11 цагийн хооронд гүйцэлдүүл. Энэ үед таны оюуны мэлмий хамгийн хурц байдаг. Чиний анхаарал сайн төвлөрдөг учраас гараас чинь сайн бүтээл, ажил гардаг.
7. Зураг авахуулах цаг- Хэзээ зураг авахуулвал та хамгийн сайхан арьстай, сэргэлэн нүдтэй, хөөрхөн гарах вэ? Өглөөний 11 цаг. Энэ үед нүдний хөх хүрээ, бүлцэн арилж, арьс шингэрч амжсан байдаг. Мөн өдрийн ачааллын ядаргаа эхлээгүй байдаг юм.
8. Өдрийн цайны цаг- Өдрийн 12-2 цагт бид хамгийн идэвхтэй байдаг. Тиймээс энэ үед нүүрс усаар баялаг юм ид. Гурвалжин будаатай хоол сонговол хамгийн сайн. Будааныхаа дэргэд уургаар баялаг хүнс болох загас, тахианы мах, дүпү, вандуй тавьж ид. Энэ хоёрыг хослуулвал бүхэл өдрийн турш та эрч хүчтэй байх болно.
9. Дуг хийгээд авах цаг- Та урьд шөнийнхөө унтсан цагийг хоёрт хуваагаад, тэг голд нь байгаа цаг дээр 10-ыг нэм. Ингэвэл таны дуг хийхэд хамгийн тохиромжтой цаг гарч ирэх болно. Жишээ нь та шөнийн 11-т унтаад өглөөний 7 цагт боссон бол таны гол нойроо авах цаг шөнийн 3 болж таарж байна. Тиймээс үүн дээр 10-ыг нэмээд, өдрийн 13 цагт та ажил дээрээ 10 минут дуг хийж болно. Ингэсний дараа таны толгой бүрэн сэргэнэ.
10. Хөл, гарынхаа үсийг wax-дах цаг- Өдрийн 1-ээс 3 цагийн үед бидний биеэнд өвдөлтийг тэсвэрлэх чадвар хамгийн өндөр байдаг. Тиймээс 2 цагийн үед бүтэн биеийн ваксанд ороорой. Мөн сарын тэмдэг ирэхийн өмнөх болон дараах долоо хоногт бүү ваксд. Учир нь энэ үед та мэдрэмтгий байх болно.
11. Хүссэн бүхнээ авах цаг- Цалингаа нэмүүлмээр, долоо хоногийн ажлаас чөлөө авмаар, компаниасаа зээл авмаар байна уу? Тэгвэл та эрэгтэй даргынхаа өрөөнд өдрийн 3 цагийн үед орж хүсэлт тавиарай. Энэ үед эр хүний тестострений хэмжээ хамгийн бага байдаг учраас хүний хүсэлтийг илүү нааштай хүлээж авдаг.
12. Шинэ гутал худалдаж авах цаг- Өдрийн хоёр, гурван цагийн үед хүний хөл хамгийн их хөөдөг. Тиймээс энэ үеийг өнгөрөөснийхөө дараа шинэ гутал худалдаж аваарай. Тэгэхгүй бол томдуулчихаж магадгүй.
13. Шинэ юм сурах цаг- Өглөөний 11 цагийн үед бид хамгийн бүтээлч байдаг бол оройны 5, 6 цагийн үед бидний тархи хамгийн сэргэг, ой тогтоолт, шинэ мэдээлэл хүлээж авах чадвар сайн байдаг. Энэ үед хэлний дамжаанд суух, шинэ юм сурахад тохиромжтой.
14. Хөнгөн зууш идэх цаг- Өглөөний 11, эсвэл оройны 5 цагийн үед хатаасан жимс, наранцэцгийн үр, самар зэрэг хөнгөн зууш идээрэй. Эсвэл махан хоолноосоо 2-3 цагийн дараа ч байж болно. Энэ нь чиний биенд цуглараад байгаа бөөгнөрсөн энергийн илүүдлийг аажмаар гаргана. Элсэн чихэр ихтэй бүтээгдэхүүнээс зайлсхий.
15. Найз руугаа утсаар ярих цаг- Сэтгэл судлаачид оройны 7 цагийн үед хүнийг хамгийн их ганцаарддаг гэж үздэг. Ажлын ачааллын дараа найз руугаа ярихад хэцүү байж болох ч энэ үед хайртай хүмүүстэйгээ холбоо тогтоох нь чухал. Олны дунд байдаг хүн стресст бага өртдөг гэдэг биз дээ.
16. Оройн хоол идэх цаг- Оройны 8 цагаас хойш хүнд хоолноос татгалзах хэрэгтэй. Учир нь хоол таныг унтахаас өмнө ходоодонд боловсорч гүйцсэн байх ёстой юм. Үүнээс оройтуулж хооллох нь нойргүйдэл болон цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд хүргэх болно.
17. Унтах цаг- Ер нь бол оройны 9.30-аас 11 цагийн хооронд орондоо орох нь зөв юм. Гэвч тогтмол цагт унтаж, тогтмол цагт босож сурах нь үүнээс ч илүү чухал аж. Хэрэв та оройны 10 цагт унтдаг хирнээ өглөөний 3 цагт босдог бол ялгаагүй муу. Учир нь 6-8 цагийн нойрыг хангалттай авч чаддаггүй хүн зүрхний өвчнөөр өвдөх магадлал 2 дахин их байдаг.

Нэгдүгээр сарын зурхай

2012 оны 01-р сарын 02 Нийтэлсэн smile

Таны 2012 оны хүсэл зорилго биелж эхлэх эхний сарын зурхайг ineemseglej amidartsgaay хүргэж байна.

Хонь

Бусатай ая нийцтэй байхыг хичээ. Ялангуяа хайртай хүнтэйгээ. Танд олон төрлийн зөрчил мөргөлдөөн тулгарч магадгүй. Гэхдээ ингэсний хүчээр та маргалдааныг шийдвэрлэх шинэ аргатай болно. Нэгдүгээр сарын 8-ны ойролцоо таны хайр дурлалын амьдрал сайхан байх болно. Энэ үед ганц бие хониныхон ямар нэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаан дээр шинэ дурлалтай учирч магадгүй. Ажил хэргийн тал дээр ямар нэг юм таны хүссэнээр болохгүй байвал бүү цочирд. Урсгалаар нь өнгөрөөвөл аяндаа бүх юмны учир тайлагдана. Өөдрөг байснаар та өмнөө тааралдах ямар ч саады давж гарна. Нумын ордны эмэгтэй таны гаргах ямар нэг шийдвэрт нөлөөлж магадгүй. Тэдний үгийг сонсохынхоо хажуугаар өөрийнхөө зөн совинд найд. Ерөнхийдөө энэ сар таныг тогтворгүй нөхцөл байдал хүлээж байна. Гэвч та өөрөө бэлтгэлтэй, зоригтой байж чадвал өөр лүүгээ ирж байгаа савааг барьж авна. Таны амьдралыг орвонгоор нь эргүүлэх том өөрчлөлт хүлээж байж мэднэ. Энэ нь таны хайр дурлалын амьдралыг адал явдалтай болгоно.

Үхэр

Та энэ өдрүүдэд 2012 оныхоо зорилго төлөвлөгөөг боловсруулна. Таны өмнө нь бодож, товлодог байсан зүйл өөрчлөгдөнө. Таны ойр дотны хүмүүсээс буруу итгэл найдвар, амлалт өгч буй нэгнээс болгоомжлоорой. Сохроор итгэвэл гарз хохирол хүлээж байж мэднэ. Гэвч тэгтлээ их санаа зовох хэрэггүй, 24-нөөс эхлэн бүх зүйл таны талд шийдэгдэнэ. Хэрвээ өөрийнхөө ажилд сэтгэл дундуур байвал байгууллага юм уу местээ солих гээд үзээрэй. Хайх юм бол багц дүүрэн боломжууд байна. Энэ таны л амьдрал учраас бусдын хэлснийг тоогоод хэрэггүй. Өөрийнхөө авч дийлэх зүйлд л мөнгөө зарцуул. Энэ сард Ихрийн ордны эмэгтэйтэй мөнгө санхүүгийн тал дээр орооцолдоод дэмий. Хатуу чанга бай. Ер нь таныг хуурах гэсэн хүмүүс олон байх боловч хүн танихдаа сайн Үхрийнхэн алзахгүй.

Ихэр

Эргэлзсэн байдлаа авч хая. Таны өмнө шинэ зам дурайх гээд байна. Энэ зам таны ажил, хайр дурлал, гэр бүл, хүүхдүүд, найзуудад нөлөөлнө. 2 жилийн турш үргэлжлэх амьдралын чинь цоо шинэ үе эхэлж байна. Юу болох ба болохгүйн талаар сэтгэлээ бүү чилээ. Болох юм болдгоороо болно. Хайртай хүндээ өөрийнхөө юу хүсдгийг нээлттэй хэлвэл үл ойлголцлоос гарна. Танд өмнөхөөс илүү их хариуцлага ноогдох гээд байвал айх хэрэггүй. Та ямар ч галыг номхруулж чадна. Та өөрийнхөө давуу болон сул талыг мэдэж байгаа. Нумын ордны эмэгтэйд таны ажилд тус болж чадах шинэ санаа байж магадгүй. Санхүүгийн байдлаа сайжруулаын тулд хэд хэдэн золиос гаргах бололтой. Нэгдүгээр сарын төгсгөлөөр Матрын ордны эрэгтэй хүний үгийг сайн сонс. Тэд танд хамгийн сайныг хүсч байгаа. Гэрээсээ хэрэглэдэггүй эд хогшлыг гаргаж хая. Өрөөгөө шинээр чимэглэх нь сэтгэл санааг чинь өргөнө. Сарын эхээр бага зэрэг сөрөг бодлууд толгойд чинь эргэлдэж мэднэ, гэвч энэ бүхэн тун удахгүй дуусна.

Мэлхий

Та өөрийнхөө амьдралыг өөрчлөхийн тулд багаа шинээр бүрдүүлж, шинэ хүмүүстэй танилцах хэрэгтэй болно. Олн хүний дунд үргэлж толгойлогч байх гээд хэрэггүй. Хонь, Жинлүүр, Матрын ордны хүмүүстэй хамтран ажилла. Та хайртаасаа уйдаж эхэлсэн бол, санаачлагыг гартаа авч шинэ адал явдлыг авчир. Ингэснээр та гайхмаар сайхан зүйлийг олж авна. Өөдрөг байдлаас илүү дур булаам зүйл гэж үгүй. Даргынхаа нүдэнд өртөж, ямар чухал хүн гэдгээ харуулахыг хүсч байвал хэний ч бодож олоогүй шинэ санааны эрэлд гар. Хэрэв та гайгүй орлоготой нэгэн бол олон хүнд энэ талаараа хэлээд хэрэггүй. Энэ чинь мөнгө зээлдэгч, тусламж хүсэгч, залилагч нарын анхаарлыг татаж мэднэ. 16-ны хавьд таны сексийн дур хүслэ оргилно. Боломжийг ашиглаад сайхан дурсамж бүтээ. Өөртөө итгэлтэй харагдаж чадвал таны хүсэн хүлээж байгаа төрлийн хүн таныг олж ирнэ.

Арслан

Та илүү зохион байгуулалттай, прагматик хүн болно. Гараас чинь их юм гарна. Танд маш хариуцлагатай үе ирж байна шантарч болохгүй шүү. Гэхдээ ажилдаа дэндүү их анхаарл хандуулснаар та найзуудыгаа, өөрийгөө, гэр бүлээ мартчихаж магадгүй. Инээд хөөр, баяр баясгалан гээчийг бүү орхигдуул. Хэрэв хайр дурлалын тал дээр сонголттой тулгараад байгаа бол өөртөө хамгийн хэрэгтэй зүйлсийг жагсааж бичээд шийдвэрээ гарга. 21 хавьцаа таны амьдралыг өөрчлөх зүйл гарч ирж магадгүй. Охины ордны эмэгтэйтэй зөвлөлд, тэгвэл та зөв хөдөлнө. Хэрэв карьерээ өсгөхийг хүсч байвал бүхнээс илүү, шилдэг бай. Өнгөрсөн үйл явдлуудаар өөрийнхөө үнэлэмжийг бүү тогтоо. Амармаар байвал танд заавал хол газар хэрэггүй. Гэртээ ганцаараа байхдаа ч амирлангуйг мэдэрч болно. 13-наас өмнө та өөрийгөө юу ч хийж чаддаггүй нэгэн мэт мэдэрч магадгүй. Энэ бол зүгээр л нэг оддын тохуурхал гэдгийг ойлго.

Охин

Үүрэг, хариуцлага аюулгүй байдлаа ухамсарлаж, өөрийгөө хязгаарлаж хуучинсаг үзэлдээ үнэнч үлдсэн нь дээр. Таашаал ханана гэж байдаггүй. Таны хайртай хүн эргэж ирэхээргүйгээр явсан бол цаг хугацааг ухраах хүслээ авч хая. Урагшил. Танд илүү дээр сонголт ирнэ. Ганц бие Охиныхон 20-ны үеэр таныг яг байгаагаар чинь хүлээж авах хүнтэй танилцах магадлалтай. Тэр Нум, Матар, эсвэл Хумхын ордных байж мэднэ. Зүрхээ онгойлгож, хүлээж ав. Ажилдаа амжилт гаргахад ойр байна, битгий бууж өг. Том зорилгын төлөө явж байгаа учраас жижиг бэрхшээлүүдэд бүдэрч болохгүй. 7-ны үеэр Матрын ордны эрэгтэй хүнээс тусламж ав. Энэ сар дуусахаас өмнө мөнгөтэй холбоотой жижигхэн гэнэтийн бэлэг таныг хүлээж байна. Танд олон үйл ажиллагааны урилга ирнэ, чухлыг үлдээж бусдыг орхи. Хүн болгоны ая таванд тааруулах албагүй гэдгээ санаарай. Сарын сүүлд хүмүүсээс хэрэггүй таагүй үг сонсож магадгүй, чихнийхээ хажуугаар өнгөрөө.

Жинлүүр

Жинлүүр Хэн нэгнээс өвлөж авсан юм, хуучны дурсамж, хуучны танил зэрэг чинь таны хувьд гэнэт маш чухал бож ирнэ. Өнгөрсөн он жилүүдийн түүхэн хуудас танд амьралынхаа шинэ хэв маягийг тогтооход тусална. Ойр дотны хүний чинь зүрх сэтгэл хувирсан бол та харамсалтай нь яаж ч хичээгээд буцааж чадахгүй. Хорвоо ертөнцийг таньж, туулж дуусах яагаа ч үгүй байна, та түүнийг мартаад шинээр эхлэ. Та энэ сарын сүүлээр шинэ найз нөхөдтэй болно. Бусдад үлгэр дууриал болсноор та хүмүүст амжилт өөд авирах шатыг нь тавьж өгөх болно. Өөрийгөө жижиг тансаг эдлэлүүдээр баярлуул, гэхдээ цаана нь үндсэн хэрэглээний мөнгө үлдээгээрэй. Хонины ордны хэн нэгэн таны санхүүгийн байдалд гэнэтийн эргэлт авчирч магадгүй. Энэ сар таны хувьд аядуу тайван эхлэх авч, өдөр хоног өнгөрөх тусам од эрхэс таны талд үйлчилж байгааг мэдрэх болно. Танд ямар их хүч чадал байгааг та сарын сүүлээр олж харна.

Хилэнц

Төсөөлдөг, мөрөөддөг амьдралдаа очихын тулд чамд илүү их боловсрол, мэдлэг чадвар дутгадаж байна. Хайр дурлалын тал дээр урам чинь хугарсан бол сэтгэл санаагаа албаар ч болов дээшлүүл. Ялангуяа 1 дүгээр сарын 3-5 ны хооронд. Бүх юм учир шалтгаантайгаар бий болдог. Яг энэ өдрүүдэд л танд боломж олдоно. 16-17-ны үед яарч шийдвэр гаргах хэрэггүй. Бусад хүнд битгий зай тавьж өг, тэд таны мөрөөдлийг булааж мэднэ. Хэрвээ хийсэн ажлынхаа үр шимийг хүртэж чадалгүй дуусвал та өөрийгөө л буруутгах хэрэг гарна. Хамтран ажиллагчдаа эхлээд өөрөө хүндэлсэн цагт тэд таныг хүндлэх болно. Чухал нөлөөтэй ажил хэргүүдийг сарын төгсгөл хүртэл хойшлуул.

Нум

Амьдралынхаа бүх салбарт анхааралтай ханд. Танд мөнгөө зөв захира зарцуулах ухаан хэрэгтэй байна. Зөв хандлага таныг зөв хүмүүстэй учруулах болно. Хэрэв та хайртай хүнтэйгээ сүүлийн үед цагийг хамт өнгөрөөж чадаагүй бол илүү романтик байж шинэ санаачлага гарга. Энэ сар бол одоогийнхоо харилцааг дараагийн шатанд аваачих үе юм. Ганц бие хүмүүст сэтгэл зүрхийг нь гижигдэх хөнгөн харилцаа тохионо. Ажил хэргийн тал дээр сүүлийн үед юм бүхэн таны талд зогсохгүй байгаа ч, энэ сарын 7, 8-ны өдрүүдэд бүх зүйл сайхнаар төгсөнө. Учир нь азын тэнгэр таныг ивээх болно. Та тун удахгүй шагналаа хүртэх учраас арагшаа, эсвэл хажуу тийшээ харалгүй урагшаа хараад гүй. Хэрэггүй зүйлд нэг их мөнгө зарцуулсны хэрэггүй. Танд сарын төгсгөлд яаралтай их мөнгөний хэрэг гарч магадгүй учраас тэр. Санхүүгийн асуудал тулгарвал Хумхын ордны найздаа итгэж болно. Та энэ сард дотоод гоо сайхнаа илүү хөгжүүлнэ. 25-ны үед та амьдралын сайн сайхныг дээд цэгт нь мэдэрнэ

Матар

Амьдралынхаа бүх талбарт хариуцлагатай ёс журамтай ханд. Энэ нь таныг хүрэхийг хүсдэг оргилд чинь аваачна. Тэвчээр гаргаж хайртай хүмүүстээ, гэр бүлдээ анхаарал тавь. Том зүйл рүү тэмүүлж байгаа атлаа жижиг юманд түүртэхийг хэрэг юу байна? Бүх юм учир шалтгаантай болдог ба эцсийн эцэст амьдрал чинь эмх цэгцэндээ орно. Чухал хүмүүстээ итгэл хүлээлгэ. Тэд таныг хуураагүй. 23-ны хавьд дэмий хов живэнд битгий оролцоорой. Энэ нь таныг дотны хүнтэй чинь муудалцуулж мэднэ. Та ажил дээрээ төөрөлдөөд байж магадгүй. Гэхдээ удахгүй та амьдралынхаа туршид юу хийвэл аз жаргалтай байна гэдгээ олох болно. Хичээл зүтгэл гаргаж, өөдрөг байвал боломжгүй зүйл нэгээхэн ч үгүй.13, 23-ны өдрийн ойролцоо ямар нэг бизнест хөрөнгө оруулахад тааламжгүй. Ихрийн ордны эрэгтэй хүнээс болгоомжил, тэд таныг ашиглаж өөрийнхөө зорилгыг гүйцээх гэж байж магадгүй.

Хумх

Та ядаргаа стресст орж магадгүй. Үүнээс болоод та жаахан өөртөө итгэлгүй, сулбагар болж мэднэ. Энэ бол түр зуурын явдал учраас толгойгоо өндийлгөх хэрэгтэй. Уран бүтээл туурви, усанд сэл, дасгал хий, үгийг чинь үнэн сэтгэлээсээ сонсдог хүнтэй уулз. Хайр дурлалын тал дээр сонсож байгаа бүхэндээ итгэж гэж бүү яар. Энэ бүхэн зүгээр л хов жив. Танд урьд нь худал хэлж байсан хуурамч найзуудаас хол бай. Өөрийнхөө амжитаар тэдэнд гайхуул. 7-ны үеэр эсрэг хүйсний хүнтэйгээ хүчтэй сөргөлдөж болзошгүй. Амьдралаас яг юу хүсэж байгаагаа тунгааж ол. Хэрвээ ажлаа солихыг хүсч байвал 13-ны өдрийг сонго. Ихрийн ордны эмэгтэй хүнээр ирээдүйнхээ ерөнхий зүгийг заалгаарай. Энэ сараас хадгаламж нээ. Та өөрийнхөө мөнгөнд хайхрамжгүй хандсаар удлаа. Ажил, эсвэл хийх дуртай зүйлдээ яаж илүү сайжрах талаар бод. Энэ сар таны амьдралд том тэсрэлт гарч болно.

Загас

Танд маш олон итгэл, мөрөөдөл, хүсэл байгааг бид мэднэ. Гэхдээ тэд бүгд биелэх боломжтой байх ёстой тийм үү? Та зөвхөн дуртай ажлаа хийж байхдаа л хариуцлагатай, бүтээлч байж чаддаг нэгэн. Багаар ажиллаж чадвал амжилтанд хүрнэ. 19-ны өдрийн ойролцоо таныг шинэ карьер отож байгаа. Гэвч үүнийг хүээж авахын тулд та жижигхэ золиос гаргах шаардлагатай. Сайн ажиглавал ажлын чинь газрын хүн болгонд сайхан зан чанар бий. Хайртай хүмүүстээ өөрийнхөө сэтгэлийг харуулж, бэлэг өгөх нь чухал. Ганц бие Загасынхан 5, 6-нд хамгийн сайхнаараа харагд. Заяаны хань чинь таныг олж харж мэднэ. Хайрттайгаа удаан хугацааны харилцаатай байгаа Загасынхан өөрөөрөө бахархах хэрэгтэй. 13-ны өдөр болгоомжтой байхгүй бол алдагдалд орж магадгүй.

Өөрөөрөө гайхуулах 6 арга

2012 оны 01-р сарын 01 Нийтэлсэн smile



Бусдын нүдийг өөр дээрээ унагахыг хүсч байна уу? Хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрийнхөө хамгийн секси чанаруудыг тэдэнд хэрхэн харуулах талаар зөвлөгөө бэлтгэлээ. Баян найз залуу, үнэтэй машинаар биш, зөвхөн өөрөөрөө гайхуулж, өөрөөрөө гангарах цаг иржээ.


1. Биеийнхээ хамгийн сайхан хэсгийг тодруул
Биеийн чинь аль хэсэг чамд хамгийн их таалагддаг вэ? Нарийхан шилбэ чинь таалагддаг бол өмд өмсөхийн оронд юбка, даашинз өмсөж бай. Тэгвэл гуя чин таалагддаггүй байсан ч, хүмүүс чамайг гоолиг сайхан хөлтэй гэж харах болно. Нурууны чинь хотойдог хэсэг онцгой ихээр таалагддаг бол хойгуураа бариу цамц өмс. Сүмбэн гэмээр хуруунууд чинь л хамгийн их таалагддаг бол том коктейл бөгж зүүж, түүнийгээ тодотгоорой. Тэгвэл чи өөрөө өөртөө улам бүр таалагдах болно.

2. Нүүрнийхээ ч бас хамгийн сайхан хэсгийг тодруул
Хэтрүүлж буд гэсэн үг биш юм. Харин өөртөө байгаа төрөлхийн гоо үзэсгэлэнг улам бүр гялалзуул гэсэн үг. Нүүр будалтын алтан дүрэм бол ганцхан хэсгийг бусдаасаа илт ялгарахаар будах явдал. Хэрэв чи сайхан нүдтэй бол нүдээ тодотгож будаад, бусдыг нь бүдэг байлга. Уруул чинь зузаан бол уруулаа гоё харагдахад илүү их анхаарал хандуул. Тэгвэл чиний нүүр бүхэлдээ гайхамшгийг харуулна.

3. “Энэ өдөр”-өөс бүү хоцор
Сүүлийн үеийн мэдээ мэдээллүүийг мэдэж бай. Ямар хувцас моодонд орж, ямар дуу хит болж, ямар кино шуугиан тарьж байгааг олж мэд. Энэ нь таныг өнөөдөртэйгөө хөл нийлүүлэн алхдаг орчин үеийн бүсгүй болохыг чинь батална.

4. Dance, Dance!
Үдэшлэг, партин дээр ирчихээд ширээний цаана, өөрийгөө нуугаад суучихдаг бүсгүйчүүдийг дараа нь хэн ч санадаггүй. Тэд өөрсдөө ч ямар ч дурсамжгүй үлддэг. Өөрөөрөө гайхуулахыг хүсч байгаа бол тайз руу өөртөө итгэлтэй гар. Хөгжмийн хэмнэлийг мэдэрч чаддаг л бол чи бүжиглэж чадаж таараа. Хэдэн секси хөдөлгөөн өөртөө урьдчилаад зохиогоод авчихад гэмгүй. Бүжиглэж байхдаа харцаа өндөрсгөөд, биеийнхээ дур булаам хэсгүүдийг илбэж, тэр нүргэлсэн атмосферт биеэ даатга. Хүмүүсийг анзаарах хэрэггүй. Тэд тун удахгүй өөрсдөө чамтай ойр байх гэж оролдож эхэлнэ.

5. “Муурын алхаа”-г сур
VS-ийн загвар өмсөгчид тайзан дээр яаж гардаг билээ? Тэдний алхаа гишгээ, харц зэрэг нь ”Намайг бишир” гэсэн дохиог илгээдэг. Гэрийнхээ хувцастай дэлгүүр рүү гарахдаа ч, том хүлээн авалтанд орж байхдаа ч ялгаагүй эмэгтэй хүний ихэмсэг алхаагаар алхах юм бол хаа явсан газар чинь чамайг хүмүүс хүндэлж, бишрэх болно. Тэд өөрийн эрхгүй л чамайг бүлцийсэн нүдтэй, самнаагүй үстэй байсан ч гоо үзэсгэлэнтэй гэж харна. Амархан байгаа биз?

6. Чаддаг юмаараа гайхуул
Хэрэв чи тунгалаг хоолойтой бол ажлынхнаараа караокед орох боломжийг бүү алдаарай. Англи хэлэндээ сайн бол, компани дээр чинь гадаадын хөрөнгө оруулагч ирвэл түүнтэй ярилц. Ойр зуурын юм байсан ч болно. Олон хүний өмнө гарахдаа айж сандардаггүй бол ямар нэг арга хэмжээг хөтлө. Хүсвэл миссийн тэмцээн, реалити шоунуудад орсон ч болно. Чаддаг юмаараа гайхуулах нь нэр хүндийг чинь өсгөхийн зэрэгцээ чамайг өөртөө улам бүр хайртай болоход чинь тусална.

Эргэн тойрноо бишрүүлээд өг!

Анхны болзоон дээр амаа таглах 8 сэдэв

2012 оны 01-р сарын 01 Нийтэлсэн smile

Улс төр, сексийн сэдэвтэй онигооноос өөр анхны болзоон дээр юуны тухай ярих хориотой вэ? Хил хязгаараас хэтрэхийг хүсэхгүй байвал дараах 8 сэдвийг холуур тойрч гараарай.


"Манай аав саяхан архины эмчилгээнд яваад..."
Таны хувийн амьдрал “ороо бусгаа” байж болно л доо. Гэхдээ анхны болзоо бол гэр бүлийнхээ муу муухайг дэлгэж харуулах цаг биш. Таны аав аргаа бараад эмчилгээнд явж байгаа, ээж чинь үргэлж бухимдалтай байдаг, харин дүү чинь мөрийтэй тоглоомчидтой нэр холбогдож байсан гэдгийг таньтай өөдрөг сэтгэл өвөртлөн уулзаж байгаа болзоот эр чинь мэдэх хэрэгтэй гэж үү? Харин хоорондоо тодорхой хэмжээний итгэлцэл бий болгосон хосуудын хувьд жаргал зовлонгоо хуваалцах нь ердийн хэрэг. Гэхдээ анхны болзоон дээр тэр өөрийнхөө хувийн амьдралын хэцүүхэн талыг ярьж эхэлвэл, түүнд төрж байгаа мэдрэмжээс нь хуваалцахын тулд, сэтгэлийг нь ойлгож байгаагаа харуулахын тулд өөрийнхөө амьдралын зах зухаас ярьж болох юм. Зарим тохиолдолд яг өөрийхөөрөө байх нь хүмүүсийг ойртуулдаг.

"Бялуу? Нэг бялуунд хичнээн их калори агуулагддагийг чи мэдэх үү!?"
Алив л дээ бүсгүй минь. Болзоот эр чинь чамд сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байна. Чамайг амттанд дуртай л гэж бодсон биз. Ихэнх бүсгүйчүүд л дуртай байдаг юм чинь. Гэтэл өөрийнх нь саналыг сонсонгуутаа тархин дахь калори тоологч машинаа ажиллуулаад эхэлвэл та түүний өчүүхэн ч болов романтик сэтгэлгээ рүү хүв хүйтэн ус цацлаа л гэсэн үг . Биеийнхээ жинд тэгтлээ их санаа зовдгоо харуулах нь чамайг өөртөө итгэлгүй гэдгийг баталж харуулна. Аппетит муутай эмэгтэй хүнтэй хооллох нь тэднийг бүр хөргөж орхидог. Ер нь сайхан хоолыг амтархаж идэж байгаа бүсгүй хүнийг хараад ямар эр хүн “Хөөх амьдралд хайртай бүсгүй юм гээч?” гэж бодохгүй өнгөрөх билээ.

"Чи үсээ засуулах талаар бодож үзсэн үү?"
Хүнд юу бодогдож байгаагаа шууд хэлчихдэг хүмүүс бий. Хэнийг ч гомдоохыг хүсдэггүй ч зүгээр л нэг үг хэлээд хэн нэгний бүтэн өдрийг сүйрүүлж орхидог. Болзсон эрийнхээ хувцаслалт, үс засалт, гадаад төрхийн талаар нэг муу үг унагавал тэр ичсэндээ шууд зугтаж орхиж магадгүй. Нэг мэдэхэд тооцоон дээр та ганцаараа үлдэх вий. Тэр мэдээж анхныхаа болзоон дээр хамгийн сайхнаараа л харагдах гэж хичээсэн байж таараа. Бидэн шиг бүтэн өдөр хувцасны шүүгээний урд эргэлддэггүй юм аа гэхэд, ядаж л гарахаасаа өмнө 10 минут өөрийгөө тольдож зогсдог гэдэгт мөрийцсөн ч яахав. “Чи үсээ засуулах талаар бодож үзсэн үү? Чамд ултай халзан үс ёстой янзтай харагдана даа!” –Та уг нь ингэж хэлэхдээ өөрийнхөө загварын мэдрэмжийг ч бас харуулаад авъя л гэж бодсон байх. Гэхдээ харамсалтай нь, тэр одоо болзооны туршид өөрийнхөө үсэнд санаа зовоод таны яриаг сонсох ч чадваргүй болчихлоо. (Эрчүүд хоёр юманд зэрэг анхаарал хандуулж чаддаггүй талаар эс хэллүү?)

"Манай хуучин найз залууд ч бас чинийх шиг машиг байсан."
Тэр яг таны экстэй адилхан дарс захиалж, экстэй чинь болздог байсан газраар дагуулж явж байсан ч түүний тухай ярих гээд байвал амаа тагла. Бүсгүйчүүд бид юу бодогдсоноо бусадтай хуваалцах дуртай хүмүүс болохоор сүртэй юм бодолгүйгээр бүхнийг дэлгэчих гээд байдаг. Гэхдээ хэрэв тэр таны экстэй жаахан ч гэсэн харьцуулагдаж байгаагаа мэдрэх юм бол сэтгэл нь тавгүйтнэ. Хэрэв тэр өөрөө эксийн чинь талаар асуувал “болоод өнгөрсөн л зүйл” гэж хэлээд одоо бол шинэ хүнийг хүлээж авахад бэлэн байгаа гэдгээ харуулаарай. Ингэх нь түүнд итгэл төрүүлнэ.

"Чи хэдэн бүсгүйтэй нэг оронд орж байсан бэ?"
Та хэдэн залуугаас “HOT” гэсэн үнэлгээг авч байсан тухайгаа бардамнан ярьмаар байгаа бол найз бүсгүйчүүд дээрээ очоорой гэж зөвлөе. Түүний ч сексийн амьдралын талаар илэн далангүй асуух хэрэггүй. Ядаж одоохондоо! Чи түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсч байж болно л доо. Гэхдээ энэ асуултнаас хол байхгүй бол, дараа нь тэр эргүүлээд чамаас ингэж асуух болно. Анхны болзоон дээрээ хоёр биенийхээ тухай биш, өөр хөндлөнгийн хүмүүсийн тухай ярина аа гэдэг чинь л муугийн дохио.

"Би найзууддаа хэдэн зуун мянгын өртэй байгаа."
Мөнгө санхүүгийн асуудлаа түр мартая. Тэгэхгүй бол тэр чамайг өөрөөр нь өрөө төлүүлэхийн тулд болзож байгаа юм байна гэж дүгнэх болно. Ер нь эрчүүдэд “Би ийм даашинзтай болмоор байна” гэж хэлвэл тэд үүнийг, өөрсдөөр нь даашинз авахуулмаар байгаагаа илэрхийлж байна гэж ойгодог. Бүтэлгүй түүхээ далдал.

"Би дараа жил гэхэд хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болмоор байна."
“Гэрлэлт”, “хүүхэд” гэсэн хоёр үгийг хэлвэл тэр өөрийгөө хавханд орчихлоо л гэж бодож болно. Тэгээд бүрмөсөн уягдчихаагүй байгаа дээрэ бушуухан зугтахын түүс болдог. Та шууд утгаар түүнтэй гэрлэе гэж хэлээгүй байсан ч тэд таныг өөртэй нь амьдралаа холбохыг хүсч байна гэж, эсвэл нөхөртэй болохын тулд юу ч хийхээс буцахгүй эмэгтэй гэж ойлгох болно. “Өөрөөр юу гэж ойлгох юм бэ?”-Эрчүүд яг ингэж л бодно.

"Би ажлаа үзэн яддаг. Манай дарга гэж нэг хөгийн хүүхэн..."
Ажлынхаа талаар гомдоллох нь секси биш, хэзээ ч. Харин хийдэг ажилдаа хичнээн дуртай болох, ирээдүйд энэ салбартаа ямар амжит гаргахыг хүсэж явдгаа хэлэх нь танд нэмэх оноонууд цуглуулна. Мөн даргынхаа, найз хүүхнүүдийнхээ талаар муулж огт болохгүй. Тэд таны даргыг бодит амьдрал дээр жинхэнэ “шулам” мөн эсэхийг мэдэхгүй учраас, ихэвчлэн таныг л ажилдаа муу учраас загнуулдаг байх гэж бодох болно.

Анхны болзоон дээрээ ямар хөгжилтэй, цовоо сэргэлэн, гэрэл цацруулсан эмэгтэй болохоо мэдрүүлээд өг!

Архив