ineemseglej amidartsgaay

hussen buhnee endees

taalagdahsan (zowhon ohidod)

Таалагдахсан ... (Зөвхөн охидод)

ohiddoo   | 2011-08-31

Охид, хөвгүүд үе тэнгийнхэндээ хэрхвэл таалагдахаа сайн мэдэхгүй учир юуны түрүүнд нүүр царай, үс гэзэгтээ анхаарч, ялангуяа хувцасны шинэ загварын хойноос үхэн хатан хөөцөлддөг.

Гэтэл үс гэзэг, хувцас нь яг таарсан, царайлаг, гоо үзэсгэлэнтэй бие галбиртай хэрнээ үе тэнгийнхэндээ таалагддаггүй охид байдаг. Яагаад? Юу дутав? Охидын гадаад өнгө үзэмжийг төгөлдөржүүлдэг чухал юм бол бүсгүй хүний намба төрх, хөвгүүдийн хувьд эр хүний сүр жавхлан эрхэм шинж. Орчин үеийн аятайхан бүсгүй болъё гэвэл охид өдрийн дэглэм чанд барьж, зорилготой, ажилсаг, нямбай цэвэрч, аригч хямгач байвал зохино.

"Өөдлөх хүнд санах, сэрэх, хэмнэх гурав.
Уруудах хүнд унтах, идэх, мартах гурав”

гэсэн монгол ардынхаа мэргэн үгийг санаарай. Охид сав л хийвэл толинд нүүрээ харж, шинжиж сонжоод урам нь хугардаг. Аргагүй дээ, охин бүхэн царайлаг, бүр хөөрхөн байхыг хүсдэг. Харамсалтай нь хөөрхөн охин даанч цөөхөн. Одоо яах вэ? Бас хүсэхэд хясна гэгчээр нүүрэн дээр батга шавж толинд харахаас дургүй хүрнэ. Зарим охин сэвхнээсээ яаж салах вэ? гэж бодол болно. Зарим охин хичээл давтаж, ном уншингаа бохир гараараа батгаа шахаж идээлүүлдэг. Ингэхийн оронд усны уур, төмс чанасан ууранд толгойгоо алчуураар бүтээж хааяа утвал арьсны нүх сүвийг онгойлгож цэвэршинэ. Өдөр бүр ядаж орой савантай бүлээн усаар угаах сайн. Хөвгүүд ч ингэхэд илүүдэхгүй. Гоо заслын эмчид бараалхаж зөвлөлгөө авч эмчилгээ хийлгэсэн дээр л дээ.
Охид царайлаг байх албагүй, нүүр царай өнгөлөг тунгалаг, булбарай зөөлхөн байх учиртай. Ялангуяа хаврын хавсарганд нүүр холцруутдаг. Нүүрэндээ тараг, сүү түрхвэл зөөлөрч цайрдаг. Хуурай арьстай бол нүүрний тос түрхэх зүгээр. Охид, хөвгүүд ялгаагүй өдөр бүр болбол өглөө өтгөнөө гадагшлуулж заншаарай. Тэгвэл царай цэвэрхэн, толгой өвдөж дотор муухайрч, цөс, ходоод өвдөхөөс сэргийлж чадна. Үүний тулд өглөө, өдөр, оройд нь биеийн тамирын дасгал тогтмол хийж, түүхий ногоо, болсон мөөг идээрэй. Ногоо ховор үед буцалсан хүйтэн ус өглөөд 1-2 аяга ууж, ууц нуруу, гэдсээ нар зөв илэх хэрэгтэй.

Тэгвэл өдөр өдөрт наашилсаар хоногтоо багтаж, улмаар өглөө бүхэн хэрэггүй хаягдал зүйлээ биеэсээ ангижруулдаг болно. Шээсийг ч давсагт удаан барих хэрэггүй. Амны хөндийн ариун цэврийг сахиж, өдөрт хэдэн удаа амаа бага зэрэг давстай, соодтой усаар зайлаарай. Ханиад томуунаас ч хамгаалах үйлчилгээтэй. Элдэв хорт бодисоос чөлөөлөгдсөн, ямар нэг нян үржээгүй бие махбод эрүүл чийрэг, өнгө жавхаатай, нүд нь сэргэлэн цог золбоотой.

Охидыг хөвгүүдийн нүдэнд дулаахан харагдуулдаг нэг ид шидтэй юм бол зүүдэнд орж зүрх сэтгэл догдлуулж, дур булаам ялдам сайхан инээмсэглэл юм. Ааштай, бааштай эрх танхи охид инээмсэглэх нь өдрийн од шиг ховор. Инээмсэглэх хэцүү гэж үү дээ? Оролдоод үзээч, Намуун зөөлөн, чихэнд хоногшим эгшиглэнт дуу хоолой хөвгүүдийн сэтгэлийг уяруулна. Цэвэр ичимтгий, даруу түвшин охид л сайхан дуу хоолойтой байдаг даа. Тамхи татдаг, хааяа эхүүн нясуун юм балгачихдаг зан суртахуунаар ялзарч байгаа охидын дуу тавь, жартай хөгшин авгайн дуунаас ч дор паргиа хахир болдог. Ийм охидыг хөвгүүд өөрсдийнхөө нэгэн адил хамт тамхи татаж, балай юм ярьж болох юм гэж үздэг.

Зарим охин өөртөө бусдын анхаарлыг татах гэхдээ эг маггүй тас тас хөхөрдөг нь сайны шинж биш. "Инээдгийг эр дагана" гэсэн ардын маань цэцэн үг бий. Аальгүй охид хөвгүүдийн зугааг гаргаж нэр төрөө гутаахаас цаашгүй. Хүн нэг үгийг ааштай, бааштай, ихэмсэг, дээрэнгүй, хэрцгий, догшин, танхай, эелдэг даруу, энхрий дотно, намуун зөөлөн янз бүрээр дуудаж болдог. Та нар сургуулилаад үзээрэй. Гэхдээ эерэг өнгөөр л дуугарч сурах юм шүү. Ухаалаг харц царай муутай охидыг чимдэг. Ном хэвлэл их уншиж гэгээрсэн охид хараал хэлдэггүй, хэрүүл хийдэггүй. Үг нь ончтой цэцэн цэлмэг, яриа цэгцтэй байна.

Хөдөлгөөний хэм зохицол эзэмшвэл гоо үзэсгэлэнтэй харагдана. Бөгтийж, гэдсээ бөндийлгөж, тэргүүнээ гудайж явах муухай. Гэдийж цэх сайхан явж сурахын тулд дагз, дал, өгзөг, өсгийгөө хананд тулгаад толгой дээрээ хүнд юм тавиад нааш цааш арав, хорь алхаад байвал сарын дараа нуруу цэх, гэдэс жавхгар, өндөр ч болсон юм шиг санагдана шүү. Гоолиг бие галбир их чухал учир нэг удаад хоол их идэж болохгүй. Галбираа зөв эсэхийг мэдье гэвэл өндрөөсөө 105-107-г хасч жингээ барихыг бодоорой. Хүзүү, өвдөгний доохнуур булчингийн тойргийн урт бүсэлхийний тойргийн уртад ойролцоогоор багтаж орж байх учиртай. Цээжний тойргийн урт өндрийн талтай тэнцэж байвал зөв.

Хөлийн булчин чанга чийрэг, бадриун бол үзэмжтэй. Залуус зуны дулаан улиралд гудамжаар явахдаа өөрийн эрхгүй л охидын хөлийг шалгаруулж явдаг. Алхаж гишгэхэд нь хөлийн булчин оволзож товолзож, бариад үзвэл чулуу шиг хатуу байвал тун догь. Хөлийн булчингаа хөгжүүлэх биеийн тамирын дасгал хийгээрэй. Охидын алхаа гишгээ бүжиглэх мэт дэгдмэл хөнгөн, шалмаг, ойр ойрхон бол хөвгүүдэд таалагдана. Хоёр хөлийн өлмийг
бага зэрэг гадагш тавьж явбал дэгжин. Зөв юм бүхэн сайхан. Охид энэ бүхнийг хэрэгжүүлээд "Би аятайхан охин. Намайг хөвгүүд тооно" гэж өөртөө итгэл төгс хэлж заншвал алзахгүй.

Охид бас авхаалжтай, ажилсаг, юмхнаар юм оёдог, нэхдэг, хоол унд, зууш сайхан хийж сурвал тун удахгүй хэрэг болно. Нэг үгээр хэлбэл өөрийгөө байнга тордсон, аминдаа арчаатай дуулбал дуулж, бүжиглэвэл бүжиглэдэг юм юмтай л байвал хөвгүүд залуусын талархлыг хүлээж тэдэнд таалагдана. Сайхан залуу болъё гэвэл хөвгүүдэд санаж бодууштай юм нэлээд байна л даа. "Хүү аяндаа эр хүн болдоггүй. Хүдэр аяндаа төмөр болдоггүй" гэж нэгэн найрагч бичсэн.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
batuka (зочин)

ohiduud gesnii orond huwguud gesen ug orluulaal bolozdee :D

Зочин

mash goe bn dahiad ohidudig huvgvvdin soronz blgoh nuuts bicheeree tegvel goe bn

smile

Zochin: za tegnee ho bayrlalaa :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


Архив